ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Номин Холдинг ХХК-аас хэрэгжүүлж буй Силк Рөүд орон сууцны төсөл нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн дахин давтагдашгүй байршилд орших, өндөр зэрэглэлийн цогцолбор хотхон юм. Шилдэг архитектур, тансаг экстерьер, өвөрмөц интерьер дизайны шийдлүүдээрээ ялгарах энэхүү бүтээн байгуулалт нь таны болон танай гэр бүлийн амьдралд хийх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болох болно.

Силк Рөүд төсөл нь гурван үе шаттайгаар хэрэгжиж буй, 11 блок бүхий 644 айлын хотхон бөгөөд 95-150 м² талбайтай, 3-5 өрөөний орон сууцны сонголттой. Үйлчилгээ болон орон сууцыг хослуулсан энэхүү өндөр зэрэглэлийн хотхон нь оршин суугчдын бүхий л хэрэгцээг нэг дороос хангах давуу талтай.

Хотхоны хэмжээнд нийт 1200 авто машины зогсоол, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Номин цогц худалдааны төв, энтертайнмент төвийг багтаасан нь оршин суугчдад нэг дороос тав тухтай амьдрах боломжийг олгож байна. Төслийн хэрэгжилтэд ISO стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй цэвэр ус, дулаан дамжуулах "Aqua term" хоолой болон цахилгааны зохистой хэрэглээг хангах материал, тоноглолуудыг ашиглаж байна.

Бүс нутагтаа хамгийн том ногоон байгууламжтайгаас гадна нийт талбайн 70%-д төрөл бүрийн бут, сөөг, мод суулгасан бөгөөд оршин суугчдын тав тухыг хангасан авто машингүй бүс, нас насны ангилалд тохирсон тоглоомын талбай, гүйлтийн болон дугуйн зам, хөл бөмбөг, сагсны талбайг цогцоор нь төлөвлөсөн давуу талтай.