Номин Холдинг ХХК-ийн хэрэгжүүлж буй Силк Рөүд орон сууцны төсөл нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн, давтагдашгүй байршилд орших өндөр зэрэглэлийн цогц бүтээн байгуулалт юм. Шилдэг архитектурын төлөвлөлт, өвөрмөц экстерьер, тансаг интерьерийн шийдлүүдээрээ танай гэр бүлийн амьдралд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болох болно.
Хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, нас насны онцлогт тохирсон эко тоглоомуудыг ашигласан ба спортын талбай, салхилах хэсэг, гүйлтийн болон алхалтын зам, олон зориулалттай замуудыг багтаасан нь эрүүл, тайван орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх төгс боломжийг бүрдүүлж байна.
Номин цогц худалдааны төв нь оршин суугчдын хэрэгцээт бүхнийг нэг дор төвлөрүүлсэнээрээ давуу талтай. Энэхүү төвийн ачаар хотхоны оршин суугчид бүх хэрэгцээгээ хотхон дотроосоо амархан шийдэх боломжтой.
Шинэлэг кино театр, орчин үеийн тоноглол бүхий фитнес төв, усан бассейн, дотор байрлах ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын төв зэрэг бүхий л үйлчилгээг нэг дороос сэтгэл ханамжтайгаар авах боломжийг бүрдүүлсэн.
900 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль болон 100 хүүхдийн цэцэрлэг хотхон дотор төлөвлөгдсөн нь оршин суугчдын хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг бүрэн хангах давуу талтай.
Сургуулийн танхимууд :
Өглөө бүр цэцэрлэгт хүрээлэнд байгаа мэт мэдрэмжийг танд төрүүлэх орчныг Силк Рөүд хотхон онцгойлон бүрдүүлсэн. Нийт талбайн 70%-д төрөл бүрийн мод, бут сөөг, цэцэгсийг ногоон байгууламжид багтаасан бөгөөд оршин суугчдын тав тухыг хангахын тулд хотхон дотроо авто машины хөдөлгөөнгүй байхаар төлөвлөсөн.