Номин Холдинг ХХК-ийн хэрэгжүүлж буй Силк Рөүд орон сууцны төсөл нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн, давтагдашгүй байршилд орших өндөр зэрэглэлийн цогц бүтээн байгуулалт юм. Шилдэг архитектурын төлөвлөлт, өвөрмөц экстерьер, тансаг интерьерийн шийдлүүдээрээ танай гэр бүлийн амьдралд үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болох болно.
“Silk Road residenceˮ нь бүс нутагтаа хамгийн том дөрвөн улиралын цэцэрлэгт хүрээлэнтэй хотхон.
Оршин суугчидад зориулсан өвлийн цэцэрлэгт хүрээлэн нь жилийн 4 улиралд цэвэр агаагаар амьсгалах, амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн төлөвлөлт юм.
"Silk Bazaar"худалдааны төв нь оршин суугчдын хэрэгцээт бүхнийг нэг дор төвлөрүүлсэнээрээ давуу талтай. Энэхүү төвийн ачаар хотхоны оршин суугчид бүх хэрэгцээгээ хотхон дотроосоо амархан шийдэх боломжтой.
Өглөө бүр цэцэрлэгт хүрээлэнд байгаа мэт мэдрэмжийг танд төрүүлэх орчныг Силк Рөүд хотхон онцгойлон бүрдүүлсэн. Нийт талбайн 60%-д төрөл бүрийн мод, бут сөөг, цэцэгсийг ногоон байгууламжид багтаасан бөгөөд оршин суугчдын тав тухыг хангахын тулд хотхон дотроо авто машины хөдөлгөөнгүй байхаар төлөвлөсөн.
Далайн эрэг дээр байгаа мэт хиймэл давалгаа, олон төрлийн усан гулгуурууд болон 25м гүн 3 замтай бассэйнтай дэлхийн усан паркын холбооноос батламжлагдсан тоног төхөөрөмжтэй байгууламж юм.
Silk road residences таны тав тухыг бид хангана.